• 12 сарын 26, Пүрэв гараг
УГАЛЗ ДӨРӨВДҮГЭЭР БАГИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
218 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр багийн төв өнөөдөр ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нарын албаны төлөөллүүд ард иргэдийнхээ хамт оролцлоо.

Багийн иргэдийн хөгжлийг дэмжих, тэдний оролцоог идэвхижүүлэхэд шинээр ашиглалтад орсон тус багийн төвийн үйл ажиллагаа нэн чухал юм. Тус багийн төвд 4-р багийн дарга нийгмийн ажилтнууд мөн Хот тохижилт орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд тус тус үйл ажиллагаа явуулах ажээ.

Спорт заал бүхий тус багийн төвийн нийт төсөвт өртөг 450 сая. Барилгыг "Ган мөнхжин" ХХК барьж гүйцэтгэсэн бол дулааны шугам сүлжээг 80 сая төгрөгөөр Зүүн шанд ХХК хийж гүйцэтгэж байна.

Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн иргэд маань ийнхүү төрийн үйлчилгээг багийн төвөөсөө шуурхай авах нөхцлөөр хангагдаж байгаа бол хүүхэд залуус нь чөлөөт цагаа өнгөрүүлдэг спорт заалтай, ахмад дунд насныхан хоорондоо мэдээллээ солилцдог, авдаг төвтэй болж байгаадаа туйлын их баяртай байна.

2019-10-01 04:30:57