• 12 сарын 26, Пүрэв гараг
“ДАВС ИХТЭЙ ХООЛ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗЪЯ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ.
224 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” аяныг  2 дугаар улиралд  хүнс, хоол үйлдвэрлэгчид, эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулсан.

Эрүүл мэндийн салбараас давсны хор хөнөөл хэрэглээг бууруулах аргын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг    100 гаруй байгууллагын 1900 албан хаагч, 560 өрх,  2 300 гаруй иргэнд зохион байгуулан, холбогдох мэдээллийг цахим орчинд байршуулан 1 600  гаруй хандалт авч,  Сар бүрийн 1-ний өдрийг “Давсгүй”, 15-ны өдрийг "Чихэргүй" өдөр болгон тэмдэглэх уриалгад 100 аж ахуйн нэгж, 500  айл өрх,  3 000 гаруй иргэнийг нэгдүүлэн ажиллалаа.

 Аяны хүрээнд зарласан шилдэг эрүүл мэндийн байгууллага хоол, хүнс үйлдвэрлэгч шалгаруулах болзолт уралдаанд эрүүл мэндийн  9 байгууллага тайлан ирүүлснийг  аймгийн Засаг даргын 2019 оны А/162 дугаар захирамжаар томилогдсон ажлын  хэсэг  дүгнэж их онооны зарчмаар байр эзлүүлэхэд тэргүүн байранд 64 оноогоор Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төв шалгарч удирдамжийн дагуу 550 000 төгрөгөөр шагнуулах болзол хангалаа. Хоол, хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн оролцоо муу, тайлан ирээгүй.

 

**************-  ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР - *************

 

  Нийтэлсэн : Д.Болортуяа

2019-10-03 01:48:34