• 12 сарын 26, Пүрэв гараг
“БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.
254 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Уг сургалтуудын эхнийх нь болох “Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах” сургалт 2019 оны 10-р сарын 8-аас 10-ны өдрүүдэд Баянхонгор суманд зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна. Сонирхсон хэн бүхэн уг сургалтад хамрагдах боломжтой. Үүнд: Жишээ нь

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчид
  • Өрхийн аж ахуйгаа илүү бизнесийн чиглэл рүү хандуулахаар зорьж төлөвлөж байгаа малчид, ХАА-ын бизнес эрхлэгчид
  • Бизнес эрхэлж эхлэхээр төлөвлөсөн иргэд гэх мэт

 

Сургалтын сэдэв: “БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ”

Сургалтын үргэлжлэх хугацаа: Нийт 3 хоног. Үүнээс Эхний 2 хоногт сургалт + 1 өдөр сургалтад хамрагдсан хүмүүст ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ /Нийт 1 өдөр/

Сургалтын төлбөр: Нийт 60 000 төгрөг /Төлбөр төлөх дансны дугаар:

Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк

Дансны дугаар: 495077784

Дансны нэр: GIZ BIG

Сургалт болох газар: Баянхонгор сум

Жич: Сумдаас оролцох оролцогсдын унааны зардлыг төслөөс хариуцна.

Сургалтын бүртгэлийг 2019.10.07-ны өдрийн 14.00 цаг хүртэл хийнэ.

Жич: Төлбөрөө эхэлж төлсөн 18 хүртэлх хүн хамрагдах боломжтой. Сургалтанд бүртгүүлэхээсээ өмнө 99449111, 98111658, 80185788 устаар холбогдоно уу.

  

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

 

2019 оны 10-р сарын 08, Мягмар гараг

10:00-10:30 –Нээлтийн хэсэг: GIZ ЭТИС хөтөлбөрийн танилцуулга, сургагч багш болон оролцогсдын танилцуулга, сургалтын агуулга болон танхимд баримтлах дүрэм;

10:30-10:45 – Бизнес төлөвлөгөөний бүтэц;

10:45-11:30 – Бизнес санааг олох, үнэлэх, хөгжүүлэх (дасгал ажилтай);

11:30-11:45 – Завсарлага;

11:45-12:00 – Бизнес эрхлэх чадавхийг хөгжүүлэх, төслийг хүнтэй холбох;

12:00-13:30 – Хэрэгцээ, эрэлт, зах зээл, өрсөлдөөн, маркетинг хольц;

13:30-14:15 – Өдрийн хоолны завсарлага; /Сургалтанд оролцогчид өөрсдөө хариуцана./

14:15-14:45 – Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дасгал ажил;

14:45-15:15 – Гадаад, дотоод орчны шинжилгээ (дасгал ажилтай);

15:15-15:50 – Бизнесийн стратеги тодорхойлох;

15:50-16:00 – Завсарлага;

16:00-17:00 – Байгууллагын зардлын ангилал, бүтээгдэхүүний өртөг тооцох аргачлал;

17:00-17:30 – Бүтээгдэхүүний үнэ тогтоох аргачлал;

17:30-18:00 – Эхний өдрийн дүгнэлт, гэрийн даалгаврын тайлбар;

 

2019 оны 10-р сарын 09, Лхагва гараг

09:00-09:15 –   Эхний өдрийн сэдвүүдийг сэргээн сануулах, хоёр дах өдрийн сэдвүүдийн танилцуулга;

09:15-10:30 – Санхүүгийн төлөвлөлт;

10:30-10:45 – Завсарлага;

11:45-13:00 – Санхүүгийн төлөвлөлт (үргэлжлэл);

13:00-14:00 – Өдрийн хоолны завсарлага; /Төслөөс хариуцана./

14:00-15:00 – Төсөл/бизнес төлөвлөгөөний нийгэм/байгаль орчинд үзүүлэх эерэг үр нөлөөг тодорхойлох;

15:00-15:30 – Бизнес загварчлал;

15:30-16:00 – Санхүүжилт босгох төсөл ба бизнес төлөвлөгөө;

16:00-17:40 – Санхүүжилт босгох төслийн формат;

17:40-18:30 – Хаалтын хэсэг: Сургалтын дүгнэлт ба үнэлгээ, ганцаарчилсан зөвлөгөөний хуваарь гаргах;

 

2019 оны 10-р сарын 10, Пүрэв гараг

09:00-13:00 – Ганцаарчилсан зөвлөгөө

13:00-14:00 – Өдрийн хоолны завсарлага /Сургалтанд оролцогчид өөрсдөө хариуцана./

14:00-18:00 – Ганцаарчилсан зөвлөгөө

2019-10-03 02:26:50