• 05 сарын 19, Ням гараг
ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
69 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг “Хүүхдээ сонсох өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Батжаргал нарын аймаг орон нутаг, холбогдох байгууллагуудын удирдлагууд сурагчдын төлөөлөл бүхий 30 хүүхэдтэй уулзаж аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлд тусгах саналуудыг нь авч хэлэлцлээ.

Хүүхдүүдээс давхацсан байдлаар 91 санал гарч 26 асуудлыг шийдвэрлэхээр болж Баянхонгор аймаг анх удаа хүүхдэд ээлтэй төлөвлөлт хийлээ.

Шийдвэрлэхээр болсон саналууд:

  1. 2020 онд Соого Сейкео сургуулийн спорт заалийг ашиглалтанд оруулах /НЭЗХҮЧ-д тусган шийдвэрлэх/
  2. Сургуулиудын мэдээлэл зүйн кабинетыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах /Улс орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх/
  3. Шаргалжуутын бага сургууль дээр нэмж спорт заалны асуудлыг шийдвэрлүүлэх /УИХ-ын гишүүдэд санал тавих/
  4. Сургуулиудыг хөгжмийн зэмсгээр хангах, сургуулийн дуу хөгжмийн багш нарыг чадавхижуулах, хөгжмийн сургалтанд суулгах /НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Баянхонгор-2 ОНХ-т санал тавьж шийдвэрлүүлэх/
  5. Бага насны хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах чадвар олгох сургалтыг давтамжтай зохион байгуулах / Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шийдвэрлэх/
  6. Хөвгүүдийн эрхийн өдөртэй болж, хөвгүүдийн эрхийн өдрөөр олон талт арга хэмжээг зохион байгуулах /Аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх/
  7. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх автомашинтай болох /НЭЗХҮЧ-д тусган шийдвэрлэх/
  8. Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийг төсөвтэй болгох /Аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэх/
  9. Ерөнхий боловсролын сургуулиудын спорт зааланд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн албан байгууллагуудад цаг өгөхийг хориглох асуудлыг шийдвэрлэх /Аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх/
  10. Төлбөртэй давтлага өгдөг багш нарын судалгааг авч, эрх олгох /Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагын газар шийдвэрлэх/
  11. Залуу багш нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулах / НЭЗХҮЧ-д тусган шийдвэрлэх/
  12. Замын гарцыг дан цагаанаар биш өнгө өнгөөр хүүхдүүдийн сонирхлыг татахаар болгох /Баянхонгор сумын ЗДТГ шийдвэрлэх/
  13. Суургууль орчим болон нийтийн эзэмшлийн талбайд тусгай зарын цэгтэй болох / Баянхонгор сумын ЗДТГ шийдвэрлэх/
  14. Зорилтот өрхийн хүүхдүүдийг формжуулах асуудлыг шийдвэрлэх / НЭЗХҮЧ-д тусган шийдвэрлэх/
  15. Шинэ төгөл хотхон, алслагдсан гудамжны гэрэлтүүлэгийн асуудлыг шийдвэрлэх / НЭЗХҮЧ-д тусган шийдвэрлэх/
  16. “Хүүхэд, эмнэлэгийн эмч, ажилтнуудын зөвлөгөөн” зохион байгуулах- /Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулна/
  17. 2020.01.01-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн эко автобус явуулж эхлэх /Аймгийн Засаг дарга шийдвэрлэх/
  18. Эрдэнэмандал сургуулийн дотуур байрны орчмын хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллах /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс шийдвэрлэх/
  19. Улсын уралдаан тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн хандив цуглуулах ажлыг багш нар биш ХӨУБ зохион байгуулах /ХӨУБ-ууд шийдвэрлэх/
  20. Ахмад настны асрамжын газрын тохижилт үйлчилгээнд анхаарах /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шийдвэрлэх/
  21. Сургууль болон гэр хорооллын дэлгүүрүүдэд хүүхдэд хориотой зүйл зарах асуудлыг таслан зогсоох /Мэргэжлийн хяналтын газар, Баянхонгор сум шийдвэрлэх/
  22. 2020 оныг багш, эцэг эх, сурагчийн уялдааг сайжруулан дэмжих жил болгон зарлах / НЭЗХҮЧ-д тусгах/
  23. Уралдаан тэмцээнийг зохион байгуулах зардал, сумаас ирэхдээ хүүхдүүдийг аюулгүй байдлыг ханган тээвэрлэж ирэх талаар зохицуулалт хийх /Аймгийн Засаг дарга/
  24. Номундалай дотуур байрны хоолны асуудал, эрэгтэй дотуур байрны дэг журамтай байх асуудлыг шийдвэрлэх /Боловсрол, соёл урлагын газар шийдвэрлэх/
  25. Гудамжинд тамхи татдаг цэгүүдийг бий болгох /Баянхонгор сумын ЗДТГ шийдвэрлэх/
  26. Ерөнхий боловсролын сургууль орчмын 8 нэрийн барааны дэлгүүрүүдийн хяналтыг сайжруулах /Мэргэжлийн хяналтын газар шийдвэрлэх/ гэсэн асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ

2019-10-03 08:52:59