• 05 сарын 19, Ням гараг
ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйг дэмжих сан юу санал болгож байна вэ?

Баянхонгор аймгийн Засаг дарга болон Тамгын газрын зүгээс орон нутгийн бизнесүүд болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулж 15 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-г танилцуулахад таатай байна. Төслийн саналуудыг Засаг Даргын Тамгын газар цуглуулж, тусгай сонгон шалгаруулах хороо нь хамгийн ирээдүйтэй гэсэн төслүүдийг сонгон шалгаруулна.

Баянхонгор аймагт бүртгэлтэй бүх төрлийн аж ахуй нэгж болон иргэд уг санд төслөө ирүүлэх боломжтой. Сонирхсон байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүс нь бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төсөл боловсруулан ирүүлж, энэхүү үйл ажиллагаанд оролцоно. Тухайн ирүүлсэн төслийн санал нь шалгарсан байгууллага, хувь хүн ямар бараа/үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгааг нарийн тодорхой тусгах бөгөөд Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан нь төслийн бүх зардлыг бус зөвхөн хөрөнгө оруулалтын тодорхой хэсэгт хувь нэмэр оруулна (жишээ нь: шинэ хөрөнгө, үйлчилгээний гэрээ, зөвлөх үйлчилгээ гэх мэт).

Бид юуг хайж байна вэ?

Ажлын байр бий болгох, илүү сайн бүтээгдэхүүн/ үйлчилгээ санал болгох, илүү сайн үнэ санал болгох гэх мэт арга замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн бизнесүүдийг хайж байна. Төслийн санааны хувьд хэрэгжих боломжит байдал сайтай, Баянхонгор аймагт ажлын байр нэмэгдүүлэх байдал, ногоон болон шинэлэг санаатай эсэх, орон нутгийн үнэ цэнийн сүлжээнд шинэ суваг нэмэх гэх мэт бүхий л төрлийн санаа бидэнд чухал.

Дараах бизнесийн чиглэлүүдийн төслүүд давуу талтай.

Үүнд:

  • Эрчимжүүлсэн мал аж ахуй
  • Сав баглаа боодол
  • Хог хаягдлыг дахин боловсруулах

Хэрхэн ажиллах вэ?

Алхам 1- Өөрийн саналаа ирүүлэх

Бизнес төлөвлөгөө болон бүх шаардлагатай материалуудыг бүрдүүлж ирүүлэх (бэлэн загварыг www.bayankhongor.gov.mn хаягаар орж харж болно.

      “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан” гэж гарчиглан материалаа lhamaas24@gmail.com (АЗДТГ-ын ГХАЖА-ны мэргэжилтэн) цахим хаягаар ирүүлэх, эсвэл аймгийн ЗДТГ-д өөрийн биеэр очин “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-ын материал хүлээн авах баг хаана байгааг асуун хүлээлгэн өгч болно. Материал хүлээн авсныг мэдэгдэж, танд зохион байгуулалтын багаас цахим шуудангаар бүртгэлийн код илгээнэ.

Алхам 2- Шалгаруулалтын үйл явцад төслийн саналуудыг бэлтгэх

         Сангийн зохион байгуулалтын баг төслийн саналуудыг хүлээн авч, материал хүлээн авах сүүлийн хугацаа (Баянхонгор аймаг: 10-р сарын 28) дуусгавар болсноос 7 хоногийн дараа сонгон шалгаруулах комисст төслийн санааг төсөл ирүүлэгчийн хувийн мэдээллийг нууцалж танилцуулна,

Алхам 3 - Сонгон шалгаруулах комиссын шалгаруулалтын үйл явц

         Сонгон шалгаруулах комисс 5 гишүүнээс бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.bayankhongor.gov.mn вебсайтаас авах боломжтой. Комисс хүлээн авсан төсөл бүрийг хэлэлцэж, эхний шатанд шалгарсан төслүүдийн жагсаалт гаргана.

Алхам 4 - Сонгох үе шат

         Шалгаруулах комисс төсөл хэлэлцэх үеэр нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тантай холбоо барина. Эхний шатанд шалгарсан төслүүд санхүүгийн дэмжлэг авна гэж ойлгож болохгүй гэдгийг анхаарна уу!

Алхам 5 - Сангаас дэмжлэг авахаар шалгарсан тохиолдолд хэрхэн мэдэгдэх вэ?

            Сангийн удирдлагын баг санхүүжилт авахаар шалгарсан төслийн хэрэгжүүлэх үйл явц, үе шатны талаар төсөл ирүүлэгчтэй уулзалт зохион байгуулна. Шалгарсан бүх төслүүдийн (бизнесийн нэр) болон санхүүжилт авч буй хүмүүстэй зөвшилцсөний дагуу зарим төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.bayankhongor.gov.mn вебсайтад байршуулна.

Алхам 6 - Бараа үйлчилгээ худалдан авах

            Төслийн санхүүжилтийг бэлэн мөнгөөр олгохгүй ба шаардлагатай бараа үйлчилгээг худалдан авч өгнө.

Бидэнд дэлгэрэнгүй юу хэрэгтэй вэ?

 Таны зүгээс бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

  • Санал болгож буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах (бизнесийн төлөвлөгөөг хавсаргах). Төслийн саналын жишиг загварыг bayankhongor.gov.mn -аас татан авч бөглөх.
  • Тухайн орон нутагт оршин сууж, үйл ажиллагаа эрхэлдэг болохыг нотлох баримтын хуулбар.
  • Бизнесийн үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийг нотлох баримтын хуулбар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99449111, 80185788 утсаар, lhamaas24@gmail.com цахим хаягаар эсхүл www.bayankhongor.gov.mn вэб сайтаас авч болно.
Бүтээлч байж өөрийн саналаа бидэнд илгээнэ үү!

Хавсралт файл:

Төслийн загвар - ТАТАХ
Санхүүгийн загвар - ТАТАХ
Жишээ загвар1 - ТАТАХ
Жишээ загвар2 - ТАТАХ

2019-10-04 02:46:43