• 05 сарын 19, Ням гараг
БУУЦАГААН СУМЫН БӨХИЙН ШИНЭ ДЭВЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
69 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бөхөд хайртай ард түмнийхээ хандив дэмжлэгээр Бууцагаан сум бөхийн шинэ дэвжээтэй болж нээлтээ өтгөн дэлгэр хийлээ.

Бөхийн дэвжээний нээлтэд Баянхонгор аймгийн үндэсний Бөхийн холбооны тэргүүн, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг, МУ-ын начин Б.Баянжаргал нарын хүчит бөхчүүдийн төлөөлөл оролцож дэлхийг дэвжээсэн хүчтэн бөхчүүд олноороо төрөлх сум орон нутгаас нь төрөн гарахын өлзийтэй ерөөлийг өргөж дуу дууны сайхан уртын дуу, морин хуураа эрхшээн түрлээ.

Бөхийн дэвжээний нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Дашцэрэн дөрвөн хүчтэн сийлж, өлзий хээгээр хашсан гурван давхар суурь бүхий төрийн далбаагаа Бууцагаан сумын бөхийн холбоонд  гардуулж бөхөд хайртай нутгийн зон олондоо сэтгэлийн хүндэтгэл үзүүллээ.

Тус дэвжээг байгуулахад сумын Засаг дарга Ж.Алтанцэцэгийн санаачлагаар нутгийн 212 иргэн хандив үзүүлсэн ба бөхийн дэвжээний нээлтийн хүрээнд үндэсний бөхийн барилдааныг цолтой , цолгүй, өсвөрийн ангилалаар зохион байгууллаа. Аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан С.Батцэнгэл, Бууцагаан сумын харьяат аймгийн наччин Д.Алтаншагай нар үзүүр түрүү булаалдан олноо баясгав.

2019-10-14 02:14:12