• 12 сарын 26, Пүрэв гараг
БУУЦАГААН СУМ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛЛОО
254 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн төсвийн 140 сая төгрөгийн төсвөөр хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох зорилгоор соёл амралтын хүрээлэн Бууцагаан суманд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус сумын хүүхэд багачууд сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг ард иргэд болон аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, аймгийн музейн захирал А.Мандах, Хөдөлмөрийн баатар Г.Жамсран агсаны үр хүүхэд ач зээ нар оролцлоо.

Үүдэн хэсэгт ан амьтан, араатан жигүүртний бүрдэл болсон өндөрлөг байгууламжтай бол цааш яваад шөнийн гэрэлтүүлэгтэй усан хөшиг, усан оргилуур, 20 гаруй нэр төрлийн тоглоомын хэрэглэгдэхүүнтэй тоглоомын талбай, сүүдрэвч зэрэг сум орон нутагт илт өнгө үзэмж нэмсэн, бүх насныхан чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүхий шинэ сайхан байгууламж Бууцагаан суманд ийн байгуулагдлаа.

Гүйцэтгэгчээр Хүннү арт зэрэг орон нутгийн бүтээн байгуулагч ААН-үүд ажиллажээ.

Ирэх зунаас талбайг зүлэгжүүлж цэвэр эко орчин ногоон байгууламж бий болгох аж.

2019-10-14 02:37:07