• 12 сарын 26, Пүрэв гараг
АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
167 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2019 оны 10-р сарын 22-24-ний өдрүүдэд АТГ-ын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

АТГ-аас жил бүр орон нутгуудад төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг бол энэ удаад иргэд, төрийн албан хаагчидруу чиглэсэн, авилгатай тэмцэх талаар тэдний мэдлэг ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилгоор Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

АТГ-аас томилогдсон энэ удаагийн ажлын хэсэг албан байгууллага, ААН-ийн удирдлагууд буюу эрх бүхий албан тушаалтнуудад Баянхонгор аймагт ажиллах ажлын чиг үүргийн талаар танилцуулж, иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийн хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулах, түүнд албан байгууллага аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө.

Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгөө тус ажлын хэсэг 10-р сарын 23-ны 11 цагт аймгийн ЗДТГ-т явуулах ба нээлттэй өдөрлөгт ГХБХБХ, УБХ, ХХҮГ-ууд хамтран оролцож иргэдэд нээлттэй үйлчлэх юм байна.

Мөн өдрийн 15:00 цагт төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд зориулсан сургалт семинарыг явуулахын зэрэгцээ иргэдийн гомдол мэдээллийг АТГ-ын ажлын хэсгийнхний зүгээс хүлээж авах юм байна.

2019-10-22 04:41:01