• 12 сарын 26, Пүрэв гараг
БАЯНХОНГОР: БОГД СУМАНД ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙЖ УМАЙН ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТТЭЙ ЗАЛУУ ЭМЭГТЭЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
196 ХҮН ҮЗСЭН БАЙНА

10-р сарын 31-нд Богд сумын эмнэлэгт 30 настай С.У нь маш их өвдөлттэй шокын байдалтай хүргэгдэн ирж А.Цэцэгбадам эмчээр ахлуулсан сум дундын эмнэлгийн эмч сувилагчид умайн гадуурх жирэмслэлт гэж оношлон өвчтөний амь насанд эрсдэл үүсээд байгаа тухайд аймгийн НЭ-рүү яаралтай дуудлага илгээжээ. Аймгийн НЭ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан хагалгааны баг тухайн өдрийн 18:00 цагт Богд суманд очиж цаг алдалгүй хагалгааг шууд эхлүүлсэнээр өвчтөний амь насыг аварч чаджээ.
 
 
Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан хагалгааны багт Унтуулгын их эмч П.Ариунаа, Эмэгтэйчүүдийн их эмч н.Өлзиймаа, унтуулгын сувилагч н.Мөнхзул, мэс заслын сувилагч Б.Мөнхжаргал, жолооч н.Гэндэнсүрэн нар багтсан байна.
 
Эрдэнэт хүний амь насыг аварсан тус хагалгааны багийнханд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Учир нь тэрээр тухайн үед Богд суманд ажиллаж таарсан бөгөөд богино хугацаанд яаралтай арга хэмжээг шуурхай авч ажилласан Баянхонгор аймгийн эмч мэргэжилтнүүдийн чадвар чансааг өндрөөр үнэлж байсан юм.

2019-11-01 07:46:17