• 12 сарын 26, Пүрэв гараг
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны багийн дэмжлэгт хяналт хийгдлээ.
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны багийн дэмжлэгт хяналт хийгдлээ.
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Г.Батзул, их эмч А.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 10 сарын 30-31 ны хооронд Баянхонгор аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгт дэмжлэгт хяналт хийж ажиллалаа. Дэмжлэгт хяналтаар:
1. Нэгдсэн эмнэлгийн өсвөр үе, нүдний кабинетийн үйл ажиллагаатай танилцан, ЭМС-ын тушаалын биелэлт, эх, хүүхэд, өсвөр үе, нүдний эрүүл мэндийн програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
2. 2019 оны эхний 9 сарын эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тохиолдолуудад дэмжлэгт үнэлгээ хийгдлээ. Үнэлгээнд:
Эрт нярайн эндэгдлийн тохиодол 13, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл-10, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тохиолдол-8, амьгүй төрөлтийн тохиолдол-6, эхийн ноцтой хүндрэлийн-3 тохиодолуудын өвчний түүх, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, жирэмсний хяналтын карт, төрөлтийн түүхүүдэд үнэлгээ хийж, холбогдох мэргэжилтэн, удирдлагуудад зөвлөмж хүргүүллээ.

 

 

 

 

2019-11-05 09:12:25