• 12 сарын 26, Пүрэв гараг
Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс Шаргалжуут тосгоны ЭМТ, Жаргалант сумын Сум дундын эмнэлэгт ажиллалаа.
120 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шаргалжуут тосгоны ЭМТ, Жаргалант сумын Сум дундын эмнэлэгт ажиллалаа.
1. ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэс 2019 оны 10 сарын 21 нд ажиллалаа. Тус эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийж, 8 чиглэлээр зөвлөмж хүргүүллээ.
2. Жаргалант сумын сум дундын эмнэлэгт 2019 оны 10 сарын 22 ны өдөр ажиллалаа. Дээрх эмнэлэгт Сүрьеэгийн тохиолдолоор хоноггүй нас баралтын шалтгааны чиглэлээр эмгэг судлалын хурлыг зохион байгууллаа. Орон нутгийн иргэдэд “Сүрьеэ өвчний тухай, сэргийлэх арга”, “Элэг бүтэн-монгол үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын эцэг эх асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх” чиглэлүүдээр мэдээлэл хийж, санал солилцон ажиллалаа.

2019-11-05 09:14:44