• 12 сарын 26, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ-ЫН АРХИВ БИЧИГ ХЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА УЛСАД ТЭРГҮҮЛЭВ
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Улсын үзлэг явуулах тухай” Монгол улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Ерөнхий сайдын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийн дагуу Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтөд улсын үзлэгийг 2019 онд явуулсан  билээ.

Тус үзлэгт улсын хэмжээнд 4544 байгууллага хамрагдсанаас Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Архив бичиг хэрэг 98,18 хувиар  үйл ажиллагаагаараа улсад нэгдүгээрт орсон амжилтыг үзүүлээд байна.  Харин хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газар 98,0, гуравдугаар байранд Тагнуулын ерөнхий газар 97,91 хувиар тус тус оржээ.

Баянхонгор аймгийн төрийн  байгууллагын асар их ачаалалтай архив бичиг хэргийн үйл ажиллагааг гардан явуулж буй  аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа,  мэдлэг чадвар төгс төрийн албан хаагчиддаа  Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хамт олон болон нийт иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.

“Амьдрал ус мэт урсан өнгөрнө,
Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ”

2020-02-05 09:18:42