• 12 сарын 26, Пүрэв гараг
Г.УНДАРМАА ЭМНЭЛЭГ ТОХИЖУУЛАХ 8 ДАХЬ ТӨСЛӨӨ MCS ГРУППТЭЙ ХАМТРАН БАЯНХОНГОРТ ХЭРЭГЖҮҮЛЭВ
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ламын гэгээний 380 жилийн бүтээлч ажлын нэгэнд орсон ажил бол Баянхонгор аймгийн НЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулах байлаа. Төслийг Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч сувилагч нар бичиж улмаар аймгийн удирдлагууд, MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарт хандаснаар төслийг МСS групп хэрэгжүүлэхээр болсон юм. Нийт санхүүжүүлт болох 300 сая төгрөгийг MCS групп гаргаж жүжигчин Г.Ундармаагийн тэргүүлдэг “Итгэлийн танхим” ТББ , гүйцэтгэгч Би Би Фалкон  ХХК нар төслийг маш амжилттай хэрэгжүүллээ. Өнөөдөр тус тасгийн нээлтийн үйл ажиллагаа ёслол хүндэтгэлтэй болсон юм.  Нээлтийн үйл ажиллагаанд “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа,  MCS группын Марктенгийн захирал Б.Солонго, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага хамт олон, иргэд хөдөлмөрчид оролцож чин сэтгэлийн баяраа хуваалцаж шив шинэхэн болсон тасгаа албан ёсоор нээлээ.


  1. Урьдын зай талбай давчуу мэт умгархан өрөө тасалгаатай, чийг даасан Яаралтай түргэн тусламжийн тасаг танигдахын аргагүй өөрчлөгджээ. Гэгээ татсан өрөө тасалгаа, гэрэл шийдэл, хаалга үүд, хана тааз, тохижилт, ажилтнуудын ая тухтай ажиллах нөхцөл бүрдсэн саруул танхим, хувцас солих өрөө,амрах өрөө,  стандартын 00, Душ, тавилга сэлт гээд  бүгд шинэчлэгджээ. Яг Улаанбаатар хотын томоохон  эмнэлгүүдэд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Тасгийн тохижилт, засварыг харсан хүн бүхэн бахдал дүүрнээр дуу алдаж байсныг энд онцлон тэмдэглэе. Интермед эмнэлэг тоног төхөөрөмж олгосон зэргээр  МCS группын салбар ХХК-ууд  төслийг салбар салбараараа дэмжиж оролцсон нь нийгмийн сайн сайхны төлөө гэж сурталчлах биш дуугүйхэн оролцоод л , хийгээд л явдаг зөвийг дэмждэг, хариуцлагатай, уялдаа холбоо сайтай  групп юм гэдгээ батлан харуулж байна.
  2. Яаралтай түргэн тусламжийн тасгаар жилдээ 6000 гаруй хүн үйлчлүүлдэг байна.  Төслийн хүрээнд гаднах үзэмжээсээ гадна сантехник, холболт, хана, тааз, шал зэргээр далд байх бүхнийг бүрэн шинэчилсэн гэдгийг  нээлтийн үеэр жүжигчин Г.Ундармаа баяртайгаар ярьж байв. Түүний хувьд хүн ардын эрүүл мэндэд  зориулан эмнэлгүүдийг орчин үеийн стандартаар тохижуулж өгдөг бахархал бадраасан инээд цалгиасан бүсгүй билээ. Баянхонгор аймгийн яаралтай түргэн тусламжийн тасаг бол түүний засвар тохижилт хийсэн 8 дахь эмнэлэг нь болж байгаа юм байна. Мөн MCS группын захирал Ж.Оджаргалын аав ээж тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан түүхтэй  зэргээр  Хонгор нутагтаа төдийгүй улс орондоо үнэт хөрөнгө оруулалтыг хийж яваа эдгээр эрхэм хүмүүсийн уугуул нутаг нь Баянхонгор аймаг.
  3. Энэ үеэр Баянхонгорчуудын эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээ зориулсан жүжигчин Г.Ундармаад  ИТХ-ын дээд шагнал Соёрхол одонг хурлын дарга Ц.Отгонбаяр хүндэтгэлтэйгээр гардуулж өгөв.  
  4. Баянхонгорчуудынхаа эрүүл энхийн төлөө, тэнд ажиллагсадын тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө сэтгэл гаргасан Ж.Оджаргал захиралтай MCS групп, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, жүжигчин Г.Ундармаа нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2020-02-07 10:58:47