• 12 сарын 26, Пүрэв гараг
ТАТВАРЫН ХЭЛСТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛӨӨР “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭВ
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үргэлжлүүлэн авч хэлэлцэж байна.

Зөвлөлийн хурал хоёр өдөр үргэлжилнэ. Хурлын эхэнд Татварын хэлтэс 2019 оны үйл ажиллагаагаа тавьсан бол үргэлжүүлэн БОАЖГ, УЦУШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Усны сав газрын захиргаа, Ойн анги, “Баянхонгор – Эрчим хүч” ЦТХХК, “Чандмань – Баянхонгор” ХК, Баянхонгор тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Цэвэр хот ОНӨҮГ, Баянхонгор үйлвэржилт хөгжлийн корпораци, Хонгор шинэ агро ОНӨҮГ зэрэг газрууд тайлангаа тавихаар хуваарьт оржээ.

Энэ хоёр өдрийн хугацаанд байгууллагууд тайлангаа тавьж дууссанаар тайлан сонсголын үйл ажиллагаа өндөрлөж шилдэг сум, шилдэг байгууллагуудын үйл ажиллагааг урамшуулж эхний гурван байрыг тодруулж ирэх 03-р сард болох удирдах ажилтны зөвлөгөөн дээр шагналыг гардуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Шилдэг сум: 1-р байр - 15 сая, 2-р байр - 10 сая, 3-р байр - 8 сая, Шилдэг байгууллага: 1-р байр - 10 сая, 2-р байр 8 - сая, 3-р байр - 5 сая төгрөгөөр тус тус шагнагдана.

Баянхонгор аймгийн татварын хэлтэс нь өнгөрөгч онд орон нутгийн төсвийн татварын орлогыг татварын нэр төрөл тус бүрээр 100-аас дээш хувиар биелүүлээд байгаа ажээ. Тодруулбал улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх нийт татварын орлогын 12,5 тэрбум төгрөгийн төлөвлөгөөнөөс 15,7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төсвийн орлогын тэнцлийг 3,1 тэрбум төгрөгөөр давуулан 125,1 хувиар ханган биелүүлжээ.

Тус байгууллага 2019 онд татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, бүртгэл, мэдээлэл, татвар хураалтын ажлыг эрчимүүлсэн, татварын бааз суурийг нэмэгдүүлсэн, НӨАТ-ын хуулийн хяналтын системийг нэвтрүүлсэн, дуудлагаар татварын үйлчилгээг нэвтрүүлдэг болсон, хөрөнгө оруулалтын ажлуудыг сайжруулсан зэргээр 12 томоохон ажил арга хэмжээг үр дүнтэй хийж хэрэгжүүлсэн тухайгаа зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

Зөвхөн 2019 онд 50-иад сая төгрөгийн машин техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт тус газарт хийгдсэн бол Энэ 2020 онд улсын төсвийн 2,1 тэрбум хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Татварын хэлтэс төрийн үйлчилгээг ард иргэдэд стандарт нөхцөлд хүргэх шинэ байртай болох юм. Барилгын ажлыг энэ оны 04-р сарын 01-ээс 09-р сарын 01-ний хооронд гүйцэтгүүлж ирэх намар шинэ байрандаа үйл ажиллагааг явуулж эхэлнэ гэж тус хамт төлөвлөөд байгаа юм байна.

Тус байгууллага 2018, 2019 оны санхүүгийн тайлангаараа 2 жил дараалан улсад үнэлэгдэн итгэмжлэл аваад байгаа зэргээр татварын хэлтсийн хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй олон ажлууд байгааг зөвлөлийн гишүүд сайшааж байлаа.

Засаг даргын зөвлөлийн гишүүд авто зам, малын ашиг шим, дулаан үйлдвэрлэгчид, ус рашаан ашигласны татварын талаар асуултууд асууж, саналууд гаргаж нуугдмал татваруудыг илрүүлэхэд санаачлага гарган ажиллахыг татварынханд үүрэг болгосноор Баянхонгор аймгийн Татварын хэлстийн 2019 оны үйл ажиллагааг Засаг даргын зөвлөл дүүрэн хангалттай гэж дүгнэлээ.

2020-02-11 08:37:09