• 05 сарын 15, Пүрэв гараг
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
237 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-т заасны дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийн /Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл/ сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлаж байна.

Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/189 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг сонгох журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээд шалгалтад бүртгүүлнэ:

  • Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй;
  • Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хувьд санхүүгийн зөрчилгүй байх;

 

  • Төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хувьд сүүлийн зургаан сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет; /тэргүүн/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; /тэргүүн/

 

  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Татварын тодорхойлолт;
  • Санхүүгийн тайлан.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:

Сонгон шалгаруулалтын хороо хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18.00 цаг хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын 211 тоотод хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох баримт бичгийн тавигдах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хороо нягтлан шалгана.

 Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг бүртгэх тухай шийдвэрийг хороо хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

 

Тав. Анхаарах зүйл.

           Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж ажиллана.

            Сонгон шалгаруулалтад ирэхдээ холбогдох бичиг баримтыг эх хувиар авч ирнэ.

 

                                         

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Холбоо барих утас: 89110118, 99016948

2020-09-09 08:18:05