• 12 сарын 26, Пүрэв гараг
“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байна
133 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч "Хүүхдэд ээлтэй орон нутаг" 2017-2021 онд таван жилийн хугацаатай хөтөлбөрийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй.  Энэ хүрээнд 2020 оныг “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх”  жил болгосон.  11 сарын байдлаар хүүхдэд ээлтэй засаглалын хүрээнд аймгийн  Засаг даргын захирамж-4, ИТХ-ын тогтоол-1 гарчээ. Мөн өмнөх онд  хүүхдийн асуудлыг дагнан хариуцдаг байцаагч, өмгөөлөгч байгаагүй бол одоогоор энэ чиглэлээр 4 хүн ажиллаж байна. Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1016 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ.

 “Хүүхэд хамгааллын жишиг бодлогын баримт бичиг”-тэй байгууллага сумдын хэмжээнд 126, аймгийн төв буюу Баянхонгор суманд 64 болов. Хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн  үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд 8388 хүнийг хамруулжээ. Түүнчлэн “Сархдаас салнаа хө”, “Охидоо хамгаалъя” нөлөөллийн аянаар 11290 өрхөд хүрч ажиллав.

           Ирэх 2021 онд хүүхдийн эрх, хамгааллыг зөрчиж байгаа зорилтот гэр бүлийг сонгон хөтөлбөр хэрэгжүүлэх, ахлах ангийн хүүхдүүдэд цахим орчны эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, гэр бүлд суурилсан хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх зэрэг 15 зүйлийг тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

8

2020-12-03 09:11:03