• 12 сарын 26, Пүрэв гараг
Ахмад санхүүчдэд хүндэтгэл үзүүллээ.
120 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч ахмад буурлууддаа Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсч хөгжсөний 109 жилийн ой, Бүртгэл, санхүү,эдийн засгийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан
 аймгийн Төрийн аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, ММНБИ-ийн Баянхонгор аймаг дахь салбар хамтран Баянхонгор аймгийн төвд ажиллаж амьдарч буй 90 гаруй ахмад Санхүүчиддээ хүндэтгэл үзүүллээ.
 
Ажил амьдралын арвин их туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж урт насалж, удаан жаргаж явахын өлзийтэй сайхан ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
 

2020-12-14 04:07:27