• 12 сарын 27, Баасан гараг
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл шинээр олгохгүй
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

2020.12.21

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны а/272 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоож цэгийн тоог одоогийн тоо хэмжээнээс нэмэгдүүлэлгүй бууруулах тухай чиглэл ирсэний дагуу аймгийн Засаг даргаас 2021 онд аймгийн хэмжээнд “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох” тухай захирамжийг баталсан. Иймд иргэд 2021 онд “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл”-ийг эрх бүхий байгууллагаас авахаар баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

 

 

2020-12-21 09:57:51