• 12 сарын 27, Баасан гараг
Өмнөх оны дунджаас хэтэрсэн цахилгааны төлбөрийн зөрүүг иргэд төлнө
226 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2020.12.01-2021.07.01-ний өдрийг хүртэл айл, өрх зарим аж, ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэсэн. Үүнтэй холбоотойгоор ачаалал нэмэгдэж, гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас хүргүүллээ.
Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх нь аюулгүй байдлын анхны алхам юм. Мөн цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх, харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байхыг сануулав.
Түүнээс гадна яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлж, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байхыг зөвлөсөн юм.
Мөн Цахилгаан дулааны зүй бус, зохиомол хэт их хэрэглээ бий болсон учир Засгийн газраас гарсан тогтоолын хүрээнд хэрэглэгчдийн эрх үүргийг хүлээлгэсэн журам гарчээ. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан эрчим хүчтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс төлнө. Үүнээс хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч зөрүү төлбөрийг барагдуулахаар заасан байна.

2020-12-21 11:06:40