• 12 сарын 27, Баасан гараг
Маргаашаас эхлэн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглов
96 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(Баянхонгор аймгийн Онцгой комиссийн хуралдаан 2020.12.21)
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед худалдаа үйлчилгээний байгууллагуудын ариутгал халдваргүйтгэл хангалтгүй, ард иргэд архи согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэхгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил ихсэж байна. Мөн спорт заал, фитнессийн газарт хүний бөөгнөрөл их байгаа зэрэгт мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал дүгнэлтийг /ЭМГ, ЦГ, МХГ, ОБГ/ үндэслэн:
 
1. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох /тодорхойгүй хугацаагаар/
2. Караоке, бар цэнгээний газрууд, спорт, фитнесс заалуудын үйл ажиллагааг хаах /тодорхойгүй хугацаагаар/
3. Тусгаарлалтын байруудын тоог нэмэгдүүлэх
4. Халдвар хамгааллын хувцас, бодис, бусад нөөцийг тодорхой тоогоор нэмэгдүүлэх
5. Хогийн цэгт эрүүл мэндийн байгууллагын эрсдэлтэй хог хаягдлыг шатаах зуух байгуулах
6. Иргэдээр халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж хэвшүүлэх зэрэг шийдвэр гаргав.
 
Маргааш буюу 2020 оны 12-р сарын 22-оос дээрх шийдвэр Баянхонгор аймагт хэрэгжиж эхэлнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2020-12-21 11:58:44