• 12 сарын 27, Баасан гараг
"Эвсэг Хонгорчууд"-ын илгээсэн хандив Баянхонгор аймагт ирлээ
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(Баянхонгор хот. 12 сарын 21)"Эвсэг Хонгорчууд" ТББайгууллагын санаачлагаар  аймгийнхаа иргэд, малчдад туслах аян өрнөжээ. Дөнгөж сая  Улаанбаатар хотоос тус аяны эхний ээлжийн цуваа Баянхонгор аймагт ирлээ. Энэ удаад 50 мянган ширхэг амны хаалт, ариутгагч бодис, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэл, малын тэжээл зэрэг 100 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн илгээсэн байна. 
 
   Тус цувааг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссийн дарга Д.Мөнхсайхан болон Онцгой комиссын Шуурхай штабын өнөөдрийн ерөнхий эргүүл М.Мөнхбат, БОАЖГ-ын дарга Э.Ганзориг нарын албаны хүмүүс тосч авлаа. 
 
Уг аяныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болд, Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид болон иргэд дэмжин оролцжээ. Цаашид малын тэжээл, халдвар хамгааллын хувцас хэрэглэл гэх мэт хэрэгцээт зүйлсийг орон нутагтаа дэмжлэг болгон ирүүлэхээ аяныг санаачлагчид хэлж байна.
 
   Цар тахлын улмаас иргэдийн аж байдалд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ цас зуданд нэрвэгдсэн хүнд үед ийнхүү аймаг нутгаа гэх сэтгэлээр дэмжиж буй  "Эвсэг Хонгорчууд" ТББ, хандив дэмжлэг үзүүлсэн хүн бүхэнд талархаж буйгаа аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
0
Хүрсэн хүний тоо
57
Engagements
Нийтлэлийг дэмжих
 
24
3 сэтгэгдэл
25 удаа хуваалцсан
 
Таалагдлаа
 
 
 
Сэтгэгдэл
 
 
Хуваалцах
 
 

2020-12-21 12:51:30