• 12 сарын 27, Баасан гараг
Иргэн Та, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс ямар үйлчилгээ авах боломжтойг мэдэх үү?
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Иргэн Та,  Баянхонгор аймгийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, ус хангамжийн "Чандмань" зэрэг байгууллагаас үзүүлдэг 118 төрлийн үйлчилгээг авах боломжтой. 

Тус төвд тухайн байгууллагуудын 12 алба хаагч иргэдэд үйлчилхээр ажилладаг.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан “Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд тус газар нь Төрийн үйлчилгээний нэгдсэн (http://www.e-mongolia.mn)  систем, Аймаг, сумдын “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан төрийн үйлчилгээг операторын хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай дэд систем (www.operator.e-mongolia)-ийг хөгжүүлэн өнөөгийн байдлаар төрийн 10 байгууллагын 52 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүргэн ажиллаж байна.

2020 оны 5 дугаар сарын 25-аас аймгийн үйлчилгээний нэгдсэн төв болон 19 сум тус бүр операторын үйлчилгээг иргэдэд үйлчлэхэд зориулсан тоног төхөөрөмжөөр хангагдсан юм. Үүний үр дүнд Иргэд  Та бүхэн оршин суугаа газраасаа оператороор дамжуулан лавлагаа, тодорхойлолт гаргуулах боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна. 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВД БАЙРЛАН АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дэс дугаар

Байгууллагын нэрс

Үйлчилгээний нэр

1.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар

·          Шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход

·          Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалахад

·          Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд

·          Газар эзэмших эрхийн гэрчилгээг  бусдад шилжүүлэхэд

·          Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгох

·          Газрын дуудлага худалдаанд оролцохыг хүссэн

·          Барьцаалах тэмдэглэгээ хийлгэхэд

·          Шинээр газар өмчлөх болон иргэний эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх

·          Газар өмчлөх эрхээ шилжүүлэхийг хүссэн  гэх мэтчилэн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

2.

Нийгмийн даатгалын хэлтэс

·          Нийгмийн Даатгалын  багц хуулийн талаар зөвөлөгөө зөвлөмж өгнө.

·          Нийгмийн даатгалын дэвтэрт  баталгаажилт  хийнэ.

·          Эрүүл мэндийн даатгалын  гэрчилгээнд баталгаажилт  хийнэ

·          Нийгмийн даатгалын дэвтэр шинээр  олгоно

·          Иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн гэрчилгээ шинээр олгож ноогдуулалт хийлгэх

3.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газар

·          Халамжийн тэтгэвэр

·          Асаргааны тэтгэмж

·          Жирэмсэн эхийн тэтгэмж

·          Цалинтай ээжийн тэтгэмж

·          Алдарт эхийн одонгийн тэтгэмж

4.

Улсын бүртгэлийн хэлтэс

 

·          Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

·          Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

·          Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүр Захиалгаар бариулсан сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг тгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг гэх мэт олон үйлчилгээ үзүүлж байна.

 

5

 

Хууль зүйн туслалцаа, өмгөөлөл

·          Хууль зүйн зөвөлгөө  өгөх

·          Өмгөөлөл

·          Сургалт сурталчилгаа

 

6

 

Чандмань

·          Дулааныы төлбөр тооцоо

·          Усны төлбөр тооцоо

·          Усны карт өгөх

 

 

 

2020-12-21 13:29:20