• 05 сарын 13, Мягмар гараг
Хоёр аймгийн нэгдсэн пост хөдөлгөөнийг хянаж эхэллээ
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Коронавирусний халдварын тоо нийслэлд нэмэгдэж, голомтын бүс болсон. Гэтэл зарим иргэд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаар дамжин албан бус замаар Баянхонгор аймгийн хойд хангайн болон урд говийн сумдууд руу очиж байгаа юм. Энэхүү хууль зөрчсөн хөдөлгөөнийг зогсоох зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс Нарийнтээл сумын цагдаагийн шалган бүртгэх хяналтын байрыг түшиглэж нэгдсэн пост ажиллаж эхэллээ.

   Ийнхүү аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссийн дарга Д.Мөнхсайханы хүсэлтийг хүлээн авснаар хил залгаа Баянхонгор, Өвөрхангай аймаг халдварт өвчний цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байна. 

   Мөн Говь-Алтай аймгийн Онцгой комисстой хамтран Бууцагаан суманд нэгдсэн хяналтын пост гаргаснаар баруун чиглэлийн урсгалын албан болон албан бус хөдөлгөөнийг хянаж байгаа юм.

   

2020-12-24 06:42:11