• 12 сарын 27, Баасан гараг
ТОМИЛОЛТ: ӨВЛИЙГ ЭРСДЭЛ БАГАТАЙ ТУУЛАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА
99 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цаг үеийн нөхцөл байдлын улмаас холбогдох албаны бүрэлдэхүүн энэ сарын 22-оос 28-ны өдөр сумдад ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр,
-Баянцагаан, Баацагаанд ХХААГ-ын дарга Ж.Баттөр,
-Өлзийт, Эрдэнэцогтод БСГ-ын дарга Ц.Энхтөр,
-Жинст, Богдод БОАЖГ-ын дарга Э.Ганзориг,
-Баянлиг, Баянговьд Засаг даргын орлогч Б.Батсуурь,
-Шинэжинст, Баян-Өндөрт ХДТ-ын дарга Б.Пүрэвдагва, БТСГ-ын дарга М.Мэндсайхан,
-Бөмбөгөр, Бууцагаанд МЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭМНДХ-ийн дарга Д.Мөнхбат,
-Гурванбулаг, Баянбулагт Засаг даргын орлогч М.Мөнхбат,
-Заг, Хүрээмаралд УЦУОША-ны дарга С.Оюунчимэг,
Жаргалант, Галуутад  ГХБХБГ-ын дарга Д.Алтангэрэл,
-Баян-Овоо, Баянхонгор сумдад Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, “Цэвэр хот” ХХК-ийн захирал Ц.Баясгалан нараар тус бүр ахлуулсан 10 ажлын хэсэг томилогдлоо.
 
   Тэд тухайн сумын мал өвөлжилт, цаашдын төлөвтэй танилцах, мал тооллогын ажилд хяналт тавих, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, хангамж, худалдан борлуулалтын байдлыг нягтлах, малчдын санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, отроор яваа малчдын судалгааг нягталж нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, хангайн сумдаас нөөцийн мах бэлтгэж зоорьлох ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллана.
 
Мөн тайлангаа Өвөлжилт, хаваржилтийг даван туулах ажлын хэсэгт нэгтгэн, аймгийн Онцгой комисст хүргүүслнээр Баянхонгор аймгийн хэмжээнд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх юм.
 
 
 
 
 
 
 
Таалагдлаа
 
 
 
Сэтгэгдэл
 
 
Хуваалцах
 
 

2020-12-24 08:25:32