• 12 сарын 27, Баасан гараг
АЙМГИЙН НӨӨЦИЙН ӨВС, ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР НИЙЛҮҮЛЖ БАЙНА
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг өвөл хаврын хахир хатуу цагийг эрсдэл багатай даван туулахад малчдаа өвс тэжээлээр тасралтгүй хангахыг  чухалчилж байна. Тиймээс ч аймгийн нөөцөд өвс тэжээлийн сэлбэлт, татан авалтыг тогтмол хийж, малчдын гар дээр хямдралтай үнээр (тээврийн зардал шингэсэн) хүргэж байгаа.

Одоогоор 80 мянган боодол буюу 254,000 тонн өвс, 66 тонн хорголжин тэжээл аймгийн нөөцөд бэлэн байршуулжээ. Үүнээс хорголжин тэжээлийг сумдад хувиарласны дагуу түрүүчээсээ ачиж орон нутгийн замд гарчээ.

Сум дундын ойн ангиас:

-500 кг-аар хуйлж боосон ногоон тэжээл – 260000 төгрөг

-Тариан толгойтой ногоон тэжээл – 13200 төгрөг

-Овъёосон толгойтой ногоон тэжээл – 13700 – 14200 төгрөг,

-Нарийн өвс – 12000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Аймгийн нөөцийн өвс тэжээлтэй холбоотой мэдээллийг малчид ард иргэд та бүхэн 8695-9559, 8808-9370, 8831-9897 утсаар авна уу

2020-12-24 09:28:11