• 05 сарын 13, Мягмар гараг
Тусгаарлах байранд үзүүлэх сургууль зохион байгууллаа
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 01 тоот албан даалгавраар  тусгаарлах байрны үзүүлэх сургуулийг энэ сарын 06-ны өдөр зохион байгуулав. 
Тусгаарлах байраар ажиллаж буй "Нэгдэлчин" зочид буудалд болсон үзүүлэх сургуульд аймгийн ЭМГазар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын ӨСТөв, Баянхонгор сумын ЗДТГ, МХГ, Цагдаагийн газар, ОБГазар зэрэг мэргэжлийн анги, байгууллагууд хамтран оролцлоо.
Ингэхдээ, "PCR шинжилгээ өгөлгүй орон нутагт нэвтэрсэн 10 иргэн" гэсэн жишээнд тулгуурласан юм. Гадна хамгаалалтын хүрээнд ажиллаж буй Цагдаагийн газрын алба хаагчид тус иргэдийг бүртгэлжүүлж тусгаарлах байрлуу нэвтрүүлснээр халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд улаан, шар, ногоон бүсэд хуваасан тусгаарлах байранд хэрхэн хүлээж авах,  иргэдийн баримтлах дэг, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчид халдвар авалгүйгээр ажиллах журам, хамгаалах хувцас хэрэгслийг аюулгүй тайлах горим зэргийг Онцгой комиссын гишүүдэд үзүүлж таниулав.
 
 
 
 
 
 

2021-01-07 04:15:19