• 12 сарын 27, Баасан гараг
Хүчит тэжээлийн тусламжийн цуваа аймгийн төвд ирлээ
210 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрд 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдөр Баянхонгор аймгийн малчдад хүргэх хүчит тэжээлийн эхний цуваа аймгийн төвд ирээд байна.  Энэ удаад 200 тонн тэжээл ачсан зургаан машиныг  аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяр холбогдох албаны хүмүүстэй тосон авлаа.
 
Өвөлжилт хүндэрч буй аймгуудын малчдад туслах уг ажлын санхүүжилтийг олох, зохион байгуулахад УИХ-ын дарга Г.Занданшатарын чухал хувь нэмэр орсон бөгөөд Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумын болон отроор яваа малчин өрхөд хүчит тэжээлийг хүргэх юм.
 
Баянхонгор аймагт нийт 3,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүчит тэжээлийг энэ оны 04-р сарын 01-ний дотор ирүүлэхээр Засгийн газар, ХХААХҮЯ-аас төлөвлөжээ. Тэдгээрийг Өлзийт, Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Баянбулаг, Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор гэсэн нийт 20 сумын 12,937 малчин өрхөд цаг алдалгүй шуурхай хүргэхэд аймгийн Онцгой комиссоос томилсон ажлын хэсэг, ХХААГазар зэрэг холбогдох албаныхан зохион байгуулж байна.

2021-01-11 03:35:26