• 12 сарын 27, Баасан гараг
Шинэ суурьшлын бүсэд орчин үеийн хороолол байгуулна
185 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар Баянхонгор аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Уулзалтаар Баянхонгор суманд байгуулж буй Шинэ суурьшлын бүсэд орчин үеийн шийдэлтэй орон сууцны жишиг хороолол барих төсөл дээр хамтран ажиллахыг санал болгосон юм.

Барилгын салбарынхан тус уриалгыг санал нэгтэйгээр дэмжиж, 2021 онд 9 давхар бүхий 540 айлын 10 орон сууцтай орчин үеийн жишиг хороолол байгуулахаар болов.

2021 онд Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлыг бүрэн хийж дуусгах бөгөөд хотоо орчин үеийн шийдлээр тэлэх, хөгжүүлэх төсөлдөө орон нутаг өөрсдийн бүтээн байгуулагчдаа ийнхүү татан оролцуулж эхэллээ.
Тус төслийн удирдагчаар “РЕНО Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал, Баянхонгор аймгийн уугуул Ц.Гангаалхам ажиллана.

2021-01-11 04:09:38