• 01 сарын 14, Мягмар гараг
12 дугаар ангийн сурагчдыг давтлагад хамруулахаар болов
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
Өнөөдөр Аймгийн Онцгой комиссийн  дөрөвдүгээр хурлаар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн
-ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэм сахиулан, хүн хоорондын зайг бариулан танхимын давтлагад хамруулах,
-18 хувиас доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг /пиво, вино, шампанск/ худалдан борлуулахыг зөвшөөрлөө. 
Мөн хүн олноор үйлчлүүлж буй газруудыг зайнаас халуун хэмжигч төхөөрөмжтэй болгохоор шийдвэрлэлээ.
 
Хурлын үеэр Эрүүл мэндийн штабаас гаргасан саналын дагуу Нарийн тээлийн постод үүрэг гүйцэтгэж буй эмийн санч нарыг татан авч үүргийг бусад мэргэжлийн ангид шилжүүлэхээр болов.
Монгол улсад Коронавирусийн халдвар гарснаас хойшхи хугацаанд Баянхонгор аймгийн Онцгой комиссын ЭМ-ийн шуурхай штабаас түргэвчилсэн оношлуур 2177 , PCR шинжилгээг 1177 удаа хийж бүгд сөрөг гарсан тухай  ЭМГ-ын дарга Д.Энхжаргал танилцууллаа. Цаашид PCR шинжилгээг орон нутагтаа хийхээр болж эмч сувилагч нараа яаралтай сургалтад хамруулж эхэлсэн байна.
Өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан олон улс болон томоохон төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас ирүүлж буй тусламж дэмжлэгийг давхардуулахгүйгээр зорилтот иргэдэд зөв хүргэх ажлыг хоорондын уялдаа холбоотойгоор сайтар зохион байгуулахыг Онцгой комиссын гишүүдэд дарга Д.Мөнхсайхан үүрэг болголоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-01-11 06:36:12