• 12 сарын 27, Баасан гараг
Нийтийн эдэлбэр газар дахь үхсэн малын сэг зэмийг устгаж, ариутгал хийлээ
134 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар сумын ЗДТГ, ЗӨСТ, Мал эмнэлгийн газар, “Цэвэр хот” ОНӨААТҮГ-тай хамтран сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр болон эзэмшил газрын мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийлээ.
 
Энэ дагуу бод малын сэг зэм 40, бог малын сэг зэм 62, үхсэн нохойн сэг зэм долоо буюу нийт 109 мал амьтны сэг зэм ачиж, хог хаягдлын журмын дагуу устгав.
 
Аймгийн төвд мал маллаж байгаа иргэд үхсэн мал, амьтны сэг зэмийг нийтийн эдэлбэр газар хаяхгүйгээр “Цэвэр хот” ОНӨААГҮГ-т дуудлага өгч ачуулж байхыг мэргэжлийн байгууллагаас санууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 

2021-01-15 08:25:50