• 12 сарын 27, Баасан гараг
Мөсний даац аюулгүй хэмжээнд хүртэл бэхжээгүйг анхааруулав
193 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.
 
Иргэд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэйг анхаарч,  цаг хугацаа хожих, зам товчлох  гэж мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

2021-01-15 09:04:14