• 12 сарын 27, Баасан гараг
Зорилтот өрхүүдэд НҮБ-ын ХХААБ-аас тусламж ирүүлэв
242 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Өлзийт, Баян-Овоо, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Галуут, Эрдэнэцогт, Шинэжинст, Баян-Өндөр, Баацагаан зэрэг 11 сумын 264 өрхөд тусламж ирүүлжээ.

Сум тус бүрээс хонин толгойд шилжүүлснээр 60-300 толгой мал бүхий зорилтот бүлгийн 24 өрхийг шалгуур үзүүлэлтээр сонгосон байна. Малын тооноос хамаарч нэг өрхөд 4-15 шуудай хорголжин, 1-2 шуудай рапсын шахдас болон сувиллын багц гээд тээврийн зардлыг тооцохгүйгээр 300-800 мянгөн төгрөгийн тусламж очих аж.

Нийт 106.9 тн хорголжин тэжээл, 13.2 тн рапсын шахдас, 528 уут амин тун, 264 тн загасан тос, 528 тн барагшуунт бэлдмэл, 79.2 кг шархны тос, 52.8 кг нүдний тос бүхий сувиллын багц, хурганы уут, үүрэн телефоны утасны нэгж, зөвлөмжийн хамт 121.6 тн тусламжийн бүтээгдэхүүн Баянхонгор аймагт байршжээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас НҮБ-ын ХХААБ-тай гэрээ байгуулснаар зорилтот бүлгийн малчдад яаралтай тусламжийг хүргэх хоёр ажлын баг энэ сарын 18-24-ний хооронд малчин өрхүүдэд хүргэнэ.

Тухайн орон нутаг, малчдад хүргэх ажлын зардлыг НҮБ-ын ХХААБ-аас бүрэн хариуцан нийт 45 сая төгрөгийн санхүүжилт олгож, малчны хотонд бүрэн хүрч байгаа эсэхийг үүрэн телефоны сүлжээгээр хянаж ажиллах юм байна.

 

2021-01-22 06:12:24