• 05 сарын 13, Мягмар гараг
Улаанбаатар хотоос 80 иргэнээ аймагтаа авчрав
252 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр тусгай үүргийн хоёр автобусаар Баянхонгор аймгийн 80 иргэн /PCR шинжилгээ хийлгэсэн, хугацаа нь хүчинтэй/ төрөлх нутаг орондоо ирэв.
 
Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяр, ЗДТГ-ын дарга М.Өнөржаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, Авто тээврийн төвийн дарга С.Амармөнх болон багийн дарга нар угтан авч халдвар хамгааллын өндөр дэглэм сахиж, гэрийн тусгаарлалтаа чанд мөрдөхийг хүслээ.
 
Олон сар өдөр орон гэртээ ирэхийг хүссэн ч хотод гацсан ахмад буурлууд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, оюутан залуус энэ удаагийн тээвэрлэлтээр ирсэн байна.
Тэдгээр иргэдийн халууныг хэмжиж, ачаа тээвэрт ариутгал халдваргүйтгэлийг холбогдох газраас хийснээр авто тээврийн төврүү нэвтрүүлэн иргэдийг бүртгэлжүүллээ.
 
Тухайн иргэд орон нутагт нэвтрэхдээ аймгийн Онцгой комиссоос гаргасан иргэний мөрдөх үүрэг, журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм баримталж, гэрийн тусгаарлалтыг зөрчихгүй тухай хуулийн заалт бүхий баталгааны хуудсанд гарын үсэг зурж хариуцлагын гэрээ байгуулав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-01-22 07:10:52