• 12 сарын 28, Бямба гараг
Эхчүүдийн амрах байрыг шинэчлэн засварлана
269 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан энэ сарын 26-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эхчүүдийн амрах байрыг жишиг байдлаар шинэчлэн засварлаж, тохижуулж өгөхөөр шийдвэрлэлээ.
 
Төрөх тасаг биеийн байдлын улмаас заавал нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байлгаж төрүүлэх ёстой жирэмсэн эхчүүдээ уг байрандаа авдаг байна. Жирэмсэн эхчүүд амрах байранд 15 хоногоос дээш хугацаанд хэвтдэг бөгөөд амьдрах орчны хувьд нэн хүндрэлтэй байдаг талаар тасгийн эмч мэргэжилтнүүд танилцуулсан.
Тодруулбал, эхчүүдийн амрах байр нь стандарт бус шийдэлтэй, орчин нөхцөл, тохижилт тааруу, усанд орох душгүй, бие засах өрөөний асуудал хүндрэлтэй байдаг байна.
 
Шинэчлэн засварлах зураг төсвийг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, НЭ-ийн удирдлагууд ойрын хугацаанд бэлэн болгож, улмаар Засаг дарга хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэнээр засварын ажлыг шуурхайлан явуулж, ирэх гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөв.

2021-01-27 06:43:40