• 12 сарын 28, Бямба гараг
199 иргэнээ орон нутагтаа татан авлаа
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах хоёр дахь ээлжинд 01 дүгээр сарын 26-ны өдөр тусгай үүргийн таван автобусаар 199 иргэнээ татан авлаа.Тэднээс 74 хүн сумд руугаа явж, аймгийн төв Баянхонгор суманд 125 иргэн гэрийн ажиглалтад шилжив.

Гэрийн ажиглалтад байх хугацаандаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж, иргэдээс баталгаа авч тусгаарлалтын дэглэм зөрчсөн тохиолдол зөрчлийн тухай хуулийн 5.13.2, 5.13.4 дэхь заалтын дагуу арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас нийт иргэддээ анхааруулж байна.

Улаанбаатар хотод "Ковид-19" цар тахлын шинэ голомт хэд хэдэн газар бүртгэгдэж, нөхцөл байдал хүндрэх магадлал үүсээд байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос иргэдээ татах хөдөлгөөнийг 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн зогсоохоор болжээ. Ийнхүү Улсын онцгой комиссын шийдвэрээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. 

2021-01-27 07:35:54