• 12 сарын 28, Бямба гараг
Орон сууцны хороолол барих талууд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(01.29) Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, төслийн удирдагч буюу “Сүлдэт майнинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Гангаалхам нар Баянхонгор сумын Есөнбулаг есдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Шинэ суурьшлын бүс"-ийн орон сууцны хорооллыг барих хамтран ажиллах гэрээг байгууллаа. Тухайн бүсийн 9.44 га талбайд 28 блок бүхий 1700 айлын орон сууцны хороолол барих ажил ийнхүү энэ оны 3 дугаар сард эхлэхээр болж байна.
   Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын ажил ийнхүү эхэлснээр 2021 онд 7 давхар бүхий 630 айлын 10 орон сууц барих юм. Тус орон сууцны хороолол барих төсөлд Баянхонгор аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд бүтээн байгуулалт өрнүүлэн оролцох болно.
Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлын энэ онд хийж дуусгахаар аймаг орон нутаг төлөвлөөд буй. Энэхүү төслийг эхлүүлснээрээ Баянхонгор хот тэлэх, ажлын байр нэмэгдэх, түрээсийн орон сууц эзэмших, утаа орчны бохирдол буурах, орчин үеийн стандарт шийдлээр шинэ суурьшлын бүс сүндэрлэн босох зэрэг олон эерэг давуу талууд бий болох юм.
Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт оролцож, олон айлын амьдрах орчин саруул сайхнаар цогцлон, тэнд амьдрах өрх бүл аз жаргал, гэрэл гэгээгээр дүүрэн байхын ерөөл хайрлалаа.

2021-02-03 04:18:24