• 12 сарын 28, Бямба гараг
Албан байгууллагын удирдлагуудыг өргөтгөсөн хуралд оролцууллаа
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(01.29) Аймгийн Онцгой комиссоос өргөтгөсөн хурлаар албан байгууллагуудын удирдлагыг оролцуулж цаг үеийн  асуудлыг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойшхи хугацаанд 11,992 иргэнийг орон нутагт нэвтрүүлжээ. Өнөөдрийн байдлаар 631 хүн гэрийн тусгаарлалтад байна. Иргэдэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд албан байгууллага, удирдлага, хамт олноороо хамтран хяналт тавих шаардлага үүсч байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм. 
 
Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 01-р сарын 28-ны өдрийн А/72 тоот захирамжийн хүрээнд 02-р сарын 01-ээс тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийхтэй холбогдуулан хулгайн замаар зорчих эрсдэл гарч, улмаар цар тахлын халдвар орж ирж болзошгүй учир тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүний хүн хүч хүрэлцэхгүй байдлаас үүдэн сар шинийн өдрүүдээр төрийн албан хаагчид хамтран ажил үүрэг гүйцэтгэх шаардлага бий болжээ.
 
Тус хурлаар, сар шинийн өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчдыг богино ээлжээр эргүүл постонд гаргахаар шийдвэрлэлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-02-03 04:32:56