• 12 сарын 28, Бямба гараг
Говийн сумын хоршоодод 90 гаруй тонн хивгийг тусламжаар ирүүлжээ
92 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(01.30) Манай аймгийн Жинст, Богд, Баацагаан, Бөмбөгөр, Шинэжинст, Баянцагаан, Баянөндөр сумдын гэрчилгээжсэн ноолуур бэлтгэгч хоршоодод AVSF байгууллагаас 90 гаруй тонн хивэг дэмжлэгээр илгээжээ. 
Тус сумын хоршоод 2015 оноос хойш гэрчилгээжсэн ноолуур бэлтгэн анхан шатны боловсруулалт хийж Тогтвортой ноолуур холбоогоор дамжуулан гадаад, дотоодын 20 гаруй компанид нэмүү өртөг шингээн нийлүүлдэг юм.
 
AVSF Монгол байгууллага нь “Тогтвортой ноолуур” Гэрчилгээжүүлэлтийн загварыг ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээний сайн туршлага бий болгох зорилгоор 2015 онд анх санаачилж эхлүүлсэн юм. “Тогтвортой ноолуур” Гэрчилгээ нь монгол малчин, малчдын хоршоо нь ноолуурыг тогтвортой аргаар буюу байгальд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй, эдийн засгийн хувьд алдагдалгүй аргаар бэлтгэж байгааг гэрчлэх баталгаат баримт бичиг юм. 2020 оны байдлаар нийт гишүүдийн 97% нь аймгийн болон үндэсний хэмжээний Гэрчилгээжүүлэлтийн хороодоор шалгагдаж баталгаажсан “Тогтвортой ноолуур” гэрчилгээтэй. Гэрчилгээ авсан малчин, малчдын хоршоо нь тогтвортой ноолуур бэлтгэн нийлүүлэх нэмүү өртгийн сүлжээний нэг хэсэг болж, гадаадын зах зээлд нэвтрэх боломжтой болохоос гадна, үндэсний хэмжээний тогтвортой үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах анхан шатны нэгж хэмээн хүлээн зөвшөөрөгдөх боломжтой аж.
May be an image of one or more people, people standing and outdoors
 
 
 
 

2021-02-03 04:56:10