• 12 сарын 28, Бямба гараг
МАЛЧИД, АХМАДУУДАД ОЛГОХ ТУСЛАМЖИЙН БАРААГ БУУЛГАЖ БАЙНА
100 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(02.03) 2020-2021 онд Баянхонгор аймагт мал аж ахуйн өвөлжилт хүндэрч, коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахад бүхий л хүчээ дайчлан хоёр гамшигтай нүүр тулж байна.
Айл гэрийн орлого багасч, олон зуун малчин өрх гадны аймаг, сумдад отроор өвөлжиж буй энэ хүнд цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх нутгийнхаа 14 мянган малчин, ахмад өрхөд олгохоор аж ахуйн нэгж, иргэдээс хандивласан хүнсний дэмжлэгийг хүлээлгэж өглөө.
 
Өнөөдөр аймгийн төвд 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цай ачсан 16 машины цуваа ирсэнийг бид өмнө мэдээлсэн.
Энэхүү тусламжийн барааг төрийн байгууллагын алба хаагчид агуулахад зөөн буулгасаар байна.
Хонгорчууд хүнд цагийг хамтын хүчээр давна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-02-05 02:43:03