A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

ТҮМЭН ХҮЛГИЙН ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН ДУНД АДУУЧДЫН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛОВ
  • 08 сарын 08, Бямба гараг
ТҮМЭН ХҮЛГИЙН ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН ДУНД АДУУЧДЫН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛОВ
66 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол ахуй, өв соёл, ёс уламжлалаа дэлгэрүүлэх, адуун соёлоо хадгалж үлдээх зорилготой Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Гомбожав агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах "Адуучин -2025" тэмцээн, адуучдын наадам гурав дахь жилдээ өргөн дэлгэр боллоо. 

Адуучдын наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцов.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат уртын дуучин Т.Баянжаргал, Өлзийт сумын харьяат, Монгол Улсын оны онцлох хүүхэд, морь цоллооч Т.Тэмүүлэг, Бөмбөгөр сумын харьяат, дуучин Р.Болортуяа, Хишигтэн хамтлаг нар уран бүтээлээ наадамчин олонд толилууллаа.

Мянган морьтны цуваа Дуурсахын аманд орж ирснээр хүлэг морио сүлдэндээ залсан Монголчуудын ондоошил тодорч бадарсан агшин энэ наадмын үнэнхүү чимэг байлаа.

Энэ жилийн наадамд аймгийн 20 сумын өсвөр, идэр, ахмад үеийн 300 орчим эрэгтэй, эмэгтэй адуучин оролцож шандаст хүлгийн нуруун дээрээс ид хав, эрэмгий зоригийг тэмцээний төрөл тус бүр дээр бахдуулав.

Түмэн хүлгийн төвөргөөнд хотолзонхон байх Дуурсахын цэнхэр хөндийдөө дэлгэр Монголын адуучид өргөн дэлгэр наадлаа.

Наадмын зохион байгуулалтыг АЗДТГ, Адуучдын холбооноос хариуцан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай чиглэл тус бүрээр нь хамтарч ажиллав.

2025-08-09 16:00:00