A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

БАЯНХОНГОР СУМЫН V БАГТ 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
  • 08 сарын 08, Бямба гараг
БАЯНХОНГОР СУМЫН V БАГТ 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
64 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Аль-Гуртаси Аль Нуаими тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт албан айлчлал хийсэн юм.

Элчин сайд айлчлалын үеэрээ Баянхонгор сумын Цагаанчулуут тавдугаар багт баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд оролцлоо.

АНЭУ-ын Ерөнхийлөгчийн зээ охин, гүнж Салама Бинт Мухаммед Аль-Нахъяны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Баянхонгор аймагт Шейха Фатима бинт Мубаракийн нэрэмжит 100 хүүхдийн цэцэрлэгийг барих шийдвэрийг гарган улмаар цэцэрлэгийн ажил жил гаруйн хугацаанд өрнөж өнөөдөр байнгын ашиглалтад ийн хүлээн авч буй юм.

Цэцэрлэгийн нээлтэд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, АНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Аль-Гуртаси Аль Нуаими болон хоёр талын холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ "Бидний санал санаачлагыг дэмжин, Баянхонгор аймгийг сонгон манай хүүхэд багачуудын хөгжил, боловсролын төлөө үнэтэй хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлэн, дэмжиж хамтран ажилласан Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар, эрхэм гүнж Шейха Фатима бинт Мубарак болон Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлье" хэмээв.

Элчин сайд Мухаммед Аль-Гуртаси Аль Нуаими: “Энэ цэцэрлэг нь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл хэрэг болоод зогсохгүй үндэстэн, соёл хоорондын ойлголцол, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг дэмжих чухал гүүр болно гэдэгт найдаж байна. Цэцэрлэгийг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилсан Монгол Улсын Засгийн газар, сурган хүмүүжүүлэгчид, Баянхонгор аймгийн гүйцэтгэгч баг хамт олны уйгагүй хөдөлмөрт талархал илэрхийлье" гэв.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 04 дүгээр сарын 01-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй бөгөөд ирэх жил 30 жилийн ой тохионо.

Ирэх хичээлийн жилд Баянхонгор аймгийн Цагаанчулуут багийн хүүхэд багачууд маань АНЭУ-ын Гүнжийн байгуулж өгсөн шинэхэн цэцэрлэгт их ирээдүйнхээ төлөө сурч хүмүүжиж эхлэх нээ.

2025-08-06 11:00:00