A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧИД, МАСТЕРУУД, СОНИРХОГЧДЫН 6/12/24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАЯНХОНГОРТ ЭХЭЛЛЭЭ
  • 08 сарын 08, Бямба гараг
ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧИД, МАСТЕРУУД, СОНИРХОГЧДЫН 6/12/24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАЯНХОНГОРТ ЭХЭЛЛЭЭ
57 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МУЗГ-ын 2009 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 5 тоот тогтоолыг үндэслэн нийтийн биеийн тамир, спортыг хүн амын дунд хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуус, ахмад, аж ахуй нэгж, байгууллага хамт олныг гүйлтийн спортод татан оролцуулах, аймаг бүрийг өөрийн нэрийн марафон гүйлттэй болгох, сурталчлан таниулж хөгжүүлэх, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэх зорилготой Залуучууд, Насанд хүрэгчид, Мастерууд, Сонирхогчдын 6/12/24 цагийн гүйлтийн 10 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, АЗДТГ-ын дарга Т.Хишигбаатар, АЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Отгонбямба, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны дэд ерөнхийлөгч А.Болдмаа, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Гүйцэтгэх захирал, тэмцээний Ерөнхий шүүгч С. Өнөрбаяр болон баг тамирчид оролцов.

6 цагийн гүйлт – 18-34, 35-49, 50 дээш нас

6 цагийн гүйлт / Сонирхогчид/ - 18-39 нас, 40 дээш нас

12 цагийн гүйлт- 18-34, 35-49, 50 дээш нас

24 цагийн гүйлт -18-34, 35-49, 50 дээш нас гэсэн зай төрлүүдээр зохиогдож байна.

Гараа 2025.07.25ний 10:30-д эхэлсэн бол бүтэн 24 цаг тасралтгүй гүйж 07 сарын 26ний 10:30-д барианд орох юм.

Энэ жилийн тэмцээний онцлогийг дурдвал

- Тамирчдын гүйсэн цагийг баталгаажуулж , Цол зэргийн норматив биелүүлсэн тамирчдад Цол зэргийн үнэмлэх тэмдгийг газар дээр нь гардуулж өгөх юм.

Олон улсын стандартад нийцүүлэх, тамирчдын цаг амжилтыг баталгаажуулах зорилгоор холбоо нь анх удаа бие даан Цаг хэмжилтийн чип ажиллуулж байгаа бөгөөд анх удаа Хөдөө орон нутагт зохиож буйгаар онцлог.

Энэ жилийн тэмцээнд Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий, Завхан, Төв, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд зэрэг 14 аймаг, 3 спорт хороо, 5 дүүрэг, 15 байгууллага болон /I RUN Mongolia, Ахиллис Монгол, Р running, Active running, Mongolian Elite Runners, UB hiking, Митайм Монголиа, Цэгц уулын клуб, Let’s run, Thiess running, Үсрэлт тэсрэлт 21 зуун, Оргил өөд хамтдаа, Эрдэнэт ултра, Талын шонхор, Eco runners, Hurd marathon, Dayan, 3R зэрэг 18 клубийг төлөөлөн нийт 130 гаруй тамирчин бүртгүүлснээс 104 тамирчин гараанаас

6 цагийн гүйлт: 54 хүн

- 12 цагийн гүйлт: 29 хүн

- 24 цагийн гүйлт: 21 хүн тус тус гараанд гарлаа.

 

2025-07-25 11:00:00