A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
  • 08 сарын 08, Бямба гараг
2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
82 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Баянхонгор аймагт зохион байгуулагдсан 2025 оны Монгол улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн шатрын тэмцээний шилдэгүүд тодорч шагнал гардууллаа.

УАШТ-ийн шигшээ шатанд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг тамирчин 11 өргийн турш халз тоглож аваргаар С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тодорсон юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд их мастер С.Билгүүн найман оноогоор түрүүлэхдээ тав хожиж, зургаа тэнцсэн байна. 2018 онд улсын аваргад түрүүлж байсан тэрбээр долоон жилийн дараа хошой аварга боллоо. Тэгвэл М.Амилал мөнгө, Г.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол Х.Итгэлт, Ү.Агьбилэг эхний тавд багтсан. Ингэснээр тэд 2026 онд болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй болов.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнзул 9.5 оноогоор түрүүллээ. Түүний хувьд найм хожиж, гурав тэнцсэн амжилттайгаар Монгол Улсын 28 дахь аваргаар тодорсон юм. Уг ангилалд их мастер Т.Мөнхзул мөнгө, кандитат мастер Х.Баясгалан хүрэл медалиар энгэрээ мялааж, их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Баярмаа нар айрагдлаа.

Ингэснээр дээрх таван тамирчин ирэх оны дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

2025-09-14 12:00:00