A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

УЛСАД ЖИШИГ БАЙДЛААР ТОХИЖУУЛСАН ШИНЭ АМБУЛАТОРИ АШИГЛАЛТАД ОРОВ
  • 08 сарын 08, Бямба гараг
УЛСАД ЖИШИГ БАЙДЛААР ТОХИЖУУЛСАН ШИНЭ АМБУЛАТОРИ АШИГЛАЛТАД ОРОВ
69 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1942 онд 15 ортойгоор "Эмийн сан" нэртэйгээр байгуулагдаж байсан Ц.Магсарын нэрэмжит Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторитой болж, улсад жишиг байдлаар тохижуулан, үйл ажиллагаагаа өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.

Жишиг амбулаторийн нээлтэд ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, БНСУ-ын Хюндай эмнэлгийн захирал Ким Бү Соб, аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлага, хамт олон, Ардын эмч З.Сарайдамба нарын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Улсын төсвийн 9,5 тэрбумын төсөвт өртгийн хүрээнд баригдсан 3400 метр мкв бүхий 4 давхар, 200 автомашины зогсоолтой шинэ амбулаторийг "Жишиг амбулатори" болгохоор талууд зорьж, 6 бүлэг бүхий 32 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, 60 гаруй эмч мэргэжилтнийг БНСУ-д сургалтад хамруулж, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 780 сая төгрөгийн тохижилт, хөрөнгө оруулалтын ажлыг энэ хугацаанд хийжээ.

Өмнөх амбулатори 40 өрөөтэй байсан бол шинэ амбулатори 88 өрөөтэй болсоноор өдөрт 1000 хүнд үйлчилгээ үзүүлэх боломжоор үйл ажиллагаагааг тэлж, 20 гаруй төрлийн төрөлжсөн лабораторид есөн ыиглэлийн цогц тусламж үйлчилгээг хүргэх ба давхар бүрд хөтөч сувилагч, чиглүүлэгч сувилагч, сувилагчийн пост, дуугүй хөтөч зэргийг ажиллуулснаар үйлчлүүлэгч олон дахин дугаарлах, өрөө дамжих гэх мэт хүндрэл чирэгдэлгүй үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинэ амбулаторийн үйл ажиллагаанд дэмжлэг болгон 10,0 сая төгрөг олгож, батламжийг Засаг даргын орлогч Б.Наранбаяр НЭ-ийн дарга Д.Бямбасүрэнд гардуулав.

Ташрамд дурдахад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг 16 тасаг нэгжид, 374 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, 354 ортойгоор аймгийн хэмжээний 89 мянга гаруй иргэдэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж, жилд дунджаар 11-13 мянган үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 1400 гаруй эх амаржин, амбулаторийн 160 мянга гаруй үзлэг хийж, лабораторид 145,000 гаруй оношилгоо шинжилгээг хийдэг байна.

 

 

2025-09-04 09:00:00