A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Баянхонгор: МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI НААДМЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
  • 08 сарын 08, Бямба гараг
Баянхонгор: МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI НААДМЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
88 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам анх удаа орон нутагт буюу Баянхонгор аймагт, спортын зарим төрлүүд Улаанбаатар хотод 09 сарын 14-ний өдрөөс эхлээд байна.

Монголын бүх ард түмний спортын XVI yаадмын нээлтийн үйл ажиллагаа Баянхонгор аймагт өнөөдөр болж, Засаг дарга Д.Мөнхсайхан албан ёсоор нээж үг хэлэн, СУАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.

Наадмын тангарагийг Хүндийн өргөлтийн Олон улсын 1-р зэргийн шүүгч, Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл, Волейболын улсын шүүгч М.Одхүү нар, Залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын 9 удаагийн аварга, Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Чинзориг нар өргөв.

Монголын бүх ард түмний спортын XVI наадмын тугийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт, Боксын спортын ОУХМ Т.Энхтөр, Улсын аварга шалгаруулах Пауэрифтингийн алтан медальт, Бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн аваргын мөнгөн медальт, ОУ-ын тэмцээний мөнгө, хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.

ХVI наадмын бамбарын буухиаг Үндэсний дээд лигийн хошой аварга, ОУХМ Б.Эрдэнэсувд, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Цэнд-Аюуш залж, Чөлөөт бөхийн армийн Дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ, Монгол Улсын арслан Э.Батмагнай бамбарыг асаалаа.

 

 

 

2025-09-16 19:00:00