A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

"БАЯНХОНГОР БА ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
  • 08 сарын 08, Бямба гараг
"БАЯНХОНГОР БА ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
20 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын урилгаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох хэлтэс, албаныхан энэ сарын 20, 21-нд Баянхонгор аймагт ажиллан, гэр хорооллын дахин төлөвлөлт, шийдэл, хууль эрхзүйн орчин сэдвийн хүрээнд уулзалт, сургалт хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Засаг дарга Э.Энхбат: "Утаа агаарын бохирдлыг бууруулахад чиглэж хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь дахин төлөвлөлт. Энэ хүрээнд Нийслэлд үр дүнтэй ажил арга хэмжээг, шат дараатай амжилттай хэрэгжүүлж буй З.Төмөртөмөө захиралтай "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн холбогдох бүрэлдэхүүнийг орон нутагтаа урьж ажиллуулж байна. Нийслэлд хэрэгжүүлж буй сайн жишээг бид орон нутагтаа хөрсөн дээр бодит үр дүнтэйгээр буулгахад энэ сургалт, хэлэлцүүлэг чухал дэмжлэг болох юм. Сургалтын хүрээнд өгч буй сэдэв, агуулга нэг бүрийг манай мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд сайтар судлан, ажил хэрэг болгоход чухал үр нөлөөг үзүүлж, үр дүнг гарган ажиллана гэдэгт итгэж байна" гэж сургалт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ онцлов.

"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн захирал З.Төмөртөмөө: " Засаг дарга Э.Энхбат Утааг бууруулах тэргүүлэх зорилтын хүрээндээ бидний хамт олныг урьж, өнөөдөр төрөлх нутаг орондоо хариуцсан асуудлын хүрээнд дэмжин ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар хотод 12000 айлын орон сууц баригдаж байна. Энэ бүхэнд “Улаанбаатар орон сууцжуулалтын корпораци” тодорхой үүрэгтэй, үүргээ амжилттай хэрэгжүүлэн оролцоогоо ханган ажиллаж байгаа юм. Улаанбаатар орон сууцжуулалтаас туршлага судалъя, суралцъя гэсэн санал санаачилгыг хөдөө орон нутгаас анхлан Баянхонгор аймаг гаргасанд баяртай байна. Сургалт хэлэлцүүлгийн үр нөлөөгөө илүү тэлж та бүхнийг Нийслэлд аваачин “Сэлбэ дэд төв” зэрэг дахин төлөвлөлт амжилттай хэрэгжсэн олон ажлуудтай танилцуулж, туршлага судлуулах болно” гэв.

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-тай хамтран зохион байгуулж буй "Баянхонгор ба дахин төлөвлөлт" хэлэлцүүлэг, сургалтад Баянхонгор сумын ЗДТГ, ГХБХБГ, "Баянхонгор - Эрчим хүч", "Чандмань Баянхонгор" ХК, "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ, "Цэвэр хот" ОНӨААТҮГ зэрэг мэргэжлийн байгууллагууд, багийн дарга нар, орон нутгийн барилгын компанийн төлөөллүүд оролцож байна.

Сургалт хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдаж байна. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх үйл ажиллагааны бэлтгэл үе шат, аргазүй, Үнэлгээний хороог байгуулах, хэрхэн ажиллах, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль ба түүний хэрэглээ, Барилгын захиалагчийн хяналт хэрэгжүүлэх тухай, Хот байгуулалт болон архитекторуудын шийдэл, Газар чөлөөлөлт ба нөхөх олговор олгох үйл явц, Олон улсын хот төлөвлөлтийн чиг хандлага, орон нутагт гэсэн агуулгын хүрээнд салбар хуралдаануудаар сургалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

2026-01-20 00:00:00