A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Ж.ЧИНБҮРЭН: БАЯНХОНГОР АЙМАГТ БАЙГУУЛАГДАЖ БУЙ НАРКОЛОГИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ
  • 08 сарын 08, Бямба гараг
Ж.ЧИНБҮРЭН: БАЯНХОНГОР АЙМАГТ БАЙГУУЛАГДАЖ БУЙ НАРКОЛОГИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ
34 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүсийг Баянхонгор аймагт ажиллах үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, ИТХ-ын дарга Б.Батсуурь нарын холбогдох удирдлагууд хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарын ажил байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд санал солилцлоо.

Аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагва-Очир танилцуулав.

Баянхонгор аймаг 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бодлогын түвшинд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд дархлаажуулалтын хамралтыг өндөр түвшинд хүргэжээ.

Тодруулбал, томуугийн вакциныг 100 хувийн хамралттай, умайн хүзүүний хавдраас сэргийлэх HPV (хүний хөхөнцөр вирусийн эсрэг) вакциныг 88 хувийн хамралттай хийсэн нь орон нутгийн сайн туршлага болж байгааг онцоллоо.

Засаг дарга Э.Энхбат, Баянхонгор аймагт шинээр байгуулагдаж буй Наркологийн төв нь ирэх 08 сард ашиглалтад орохыг мэдээлээд, тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг салбарын сайдаас хүслээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Баруун бүсийн Наркологийн төвийн үйл ажиллагааг улсын хэмжээнд жишиг төв болгон хөгжүүлэхэд салбарын яамнаас онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Баянхонгор аймгийн 88 мянга орчим хүн амд эрүүл мэндийн салбарын 1400 орчим эмч, ажилтан эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Аймгийн хүн амын дундаж наслалт 2024 онд 72.32 болж, өмнөх оноос 0.27 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.38 жил, эрэгтэйчүүдийнх 69.09 жил байгаа бөгөөд хүйсийн дундаж наслалтын зөрүү 5.29 жил байна.

2024 онд Баянхонгор аймагт бүртгэгдсэн нийт нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл болон бусад халдварт бус өвчлөл эзэлж байна. Тэр дундаа зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бол хавдрын шалтгаант нас баралт удаах байрт эрэмбэлэгджээ.

Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн зонхилох шалтгаанд:

• Амьсгалын тогтолцооны өвчин

• Зүрх судасны өвчин

• Хоол боловсруулах эрхтний өвчин

• Осол гэмтэл

• Халдварт өвчин зэрэг өвчлөлүүд багтаж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүсийн орон нутаг дахь томилолт үргэлжилж, салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Нэгдсэн эмнэлгийн үйл

2026-03-05 09:41:21