A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

УТАА, АГААРЫН БОХИРДЛЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН  СОНСГОЛЫГ 21 АЙМГААС АНХЛАН БАЯНХОНГОР АЙМАГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • 08 сарын 08, Бямба гараг
УТАА, АГААРЫН БОХИРДЛЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН  СОНСГОЛЫГ 21 АЙМГААС АНХЛАН БАЯНХОНГОР АЙМАГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
36 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

"Иргэн та хүч" ТББ-ын санаачилгаар Баянхонгор аймгийн ИТХ-аас "Утаа, агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол"-ыг өнөөдөр /2026.03.11/ АЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж байна. 

Утаа, агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсголыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь,  Засаг дарга Э.Энхбат нар нээж үг хэлэхдээ, Хонгор нутгийн иргэдийн мэнд, аюулгүй байдлын төлөө утааг бууруулах зорилтыг тавьж энэ хүрээнд орон нутгийн бодит нөхцөл байдлаа хамтдаа тодорхойлж, цаашид авах арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд энэ сонсгол чухал үр нөлөөтэйг онцлов. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Т.Баярмагнай сонсголыг даргалж,   чиглүүлэгчээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргал ажиллаж байна. 

Утаа, агаарын бохирдлыг ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, УИХ-ын Г.Хосбаяр, "Иргэн та хүч" ТББ-ын тэргүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Өлзийбат,  аймгийн ИТХ-ын 9 төлөөлөгч, Төрийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, албан хаагч 42, дулаан үйлдвэрлэгч ААН-үүд, мэргэжлийн 5 холбоо, ажиглагчаар 2 ТББ,  хэвлэл мэдээллийн төлөөлөл 9, ард иргэдийн төлөөлөл 30 хүн тус тус оролцож байна. 

2026 оны 01 сард аймгийн Засаг даргын санаачилгаар агаарын бохирдлын түвшин тогтоох, агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд тооллогын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд АЗДТГ-ын БҮХОХБТХ-ийн дарга Г.Энхбаяр, ЦУОШГ-ын дарга Ч.Оюунчимэг, Баянхонгор аймаг дахь Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.Түвшинбилэг, БОГ-ын дарга Б.Бат-Өлзий, Татварын газрын Хууль эрх зүйн тасгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Агаарын харуул НҮТББ-ын менежер Д.Наранцэцэг нарын холбоглох талууд мэдээлэл хийж байна. 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ерөнхий хяналтын сонсголыг  шууд дамжуулж байна.

2026-03-11 13:09:42