A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ “ЛОНЖИ ГРУПП”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
  • 08 сарын 09, Ням гараг
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ “ЛОНЖИ ГРУПП”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
38 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч Хятадын технологийн “Лонжи групп” нарны зайн хавтангийн үндсэн түүхий эд болох моно-талст цахиурын үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар тус группийн Төв Азийг хариуцсан Ерөнхий менежер Семми ванг, Төв Азийн харилцагч хариуцсан менежер Зоё Гао нар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа танилцуулахаар Баянхонгор аймагт ажиллаж байна.

Аймгийн утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлогоо уулзалтын эхэнд Засаг дарга Э.Энхбат танилцуулаад үүнд сэргээгдэх эрчим хүчний үр ашиг голлох үүргийг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Лонжи группийн Төв Азийг хариуцсан ерөнхий менежер Семми ванг: “Манай улс мөн түүхий нүүрсний хэрэглээнээс шалтгаалж замын гэрлэн дохио харагдахгүй болтлоо утаа, агаарын бохирдолтой байсан үе бий. Түүнийгээ даван туулж Улс бодлогоо гаргаж, компаниуд энэ чиглэлээр тодорхой үр дүнг гаргаж ажилласны хүчинд өнөөдөр ангижирч чадсан. Бид үйлдвэрлэлээ тэлж өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа хангаж энэ салбартаа хамгийн том нийлүүлэгч болоод байгаа юм” гэдгийг тодотгоод утаа агаарын бохирдлоос салахаар санаачилга гаргаж буй Баянхонгор аймгийг ихэд сайшаав.

Бүтээгдэхүүндээ 30 жилийн баталгаат хугацаа өгдөг, дэлхийн 160 гаруй улсад ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нийлүүлж буй тус группийн төлөөлөгч нар нарны хавтангийн моделийг аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Группийн төлөөлөгч нар өнөөдөр аймгийн төвийн нөхцөл байдалтай бодитоор танилцах болно.

2026-03-25 12:40:01