A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДУГААР ОЛИМПИАД БАЯНХОНГОР АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • 04 сарын 16, Пүрэв гараг
УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДУГААР ОЛИМПИАД БАЯНХОНГОР АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
9 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын математикийн олимпиадын 5 удаагийн аварга Бямбаагийн Баяржаргалын нэрэмжит “УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДУГААР ОЛИМПИАД” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ. /2026.03.29/

Хонгор нутагт хоёр дахь удаагаа зохиогдож буй Улсын математикийн 62 дугаар олимпиадад оролцох эрхээ авсан, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 240 шилдэг багш сурагчид, зохион байгуулагчид нээлтийн арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Олимпиадыг Монголын Олимпиадын хорооны Ерөнхийлөгч Б.Чандмань нээж үг хэлэн, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат мэндчилгээ дэвшүүллээ.

Оюуны спортын улсын олимпиадыг орон нутагтаа хийхээр 2 жилийн өмнөөс санал санаачилга өрнүүлэн, улмаар эрхээ албан ёсоор авснаар "Хонгорын математик" төсөлт арга хэмжээг эхлүүлж, бэлтгэл ажлаа багагүй хугацаанд хангаж, нэрлэсэн жилийн хүрээндээ улсын олимпиадыг 30 жилийн дараа орон нутагтаа зохион байгуулж буйгаа Засаг дарга Э.Энхбат мэндчилгээндээ онцлон дурдав.

2003, 2008, 2012 оны математикийн багшийн төсөлд мөнгөн медаль, 1998, 2014 онд Багшийн ангилалд Уран бодолтын шагнал, 1996, 1998, 2004, 2005, 2013 оны алтан медальт Бямбаагийн Баяржаргал багш өөрийн нэрэмжит Улсын олимпиадынхаа нээлтэд оролцох үеэрээ нийт оролцогчдод хандан амжилт хүслээ.

Улсын математикийн 62 дугаар олимпиадын тугийг ММОХ-ны гишүүн Б.Эрдэнэбаяр, Т.Цэрэнлхам нар залж, Тангаргийг Нийслэлийн 14-р сургуулийн сурагч Н.Залуудай, Төгс алгоритм сургуулийн сурагч Т.Жавхланзаяа, Шинэ Монгол сургуулийн багш Д.Алтангэрэл, Массачусетсийн технологийн их сургуулийн оюутан Д.Энэрэлт, БГ-ын мэргэжилтэн Л.Мөнхжаргал нар нийт оролцогчдоо төлөөлөн өргөлөө.

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Математикийн Олимпиадын Хорооны Дарга Ү.Отгонбаяр, Засаг даргын зөвлөх, Улсын математикийн 62 дугаар олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Ууганцэцэг, АЗДТГ-ын дарга П.Отгонбаяр, АЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг, БГ-ын дарга Л.Аюурзана болон Монголын математикийн олимпиадын хороо, Улсын математикийн 62 дугаар олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, үе үеийн математикийн ахмад, залуу багш нар оролцов.

Улсын математикийн олимпиадын 62 жилийн түүхэнд оюун ухаан, мэдлэг чадвараараа манлайлан, өндөр амжилт гаргаж, эрхэм хүндтэй медалийн эзэд болсон Самдангийн Бумцэнд агсны гэр бүл, үр хүүхэд, Гомбодоржийн Баярмагнай, Сүхбаатарын Цагаан, Батын Анхбаяр, Мөнхжаргалын Буянбилэг нарын Баянхонгор аймгийн үе үеийн шилдэг оролцогчиддоо аймгийн зүгээс хүндэтгэл үзүүлж, бахархал, талархлаа өргөн барьж байна.

Улсын математикийн 62-р олимпиадад мэдлэг оюунаа сорих

Баянгол дүүрэг

Баянзүрх дүүрэг

Багануур дүүрэг

Сүхбаатар дүүрэг

Сонгино-Хайрхан дүүрэг

Хан-Уул дүүрэг

Чингэлтэй дүүрэг

Багахангай дүүрэг

Налайх дүүрэг

Архангай

Баянхонгор

Баян-Өлгий

Булган

Говь-Алтай

Говьсүмбэр

Дархан -Уул

Дорноговь

Дорнод

Дундговь

Завхан

Орхон

Өвөрхангай

Өмнөговь

Сүхбаатар

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий аймгийн багш сурагчдад өндөр амжилт хүсье.

Улсын олимпиадын оролцогчид маань сэтгэлгээ хурд, оюун мэдлэгээрээ бодож, сэтгэж өрсөлдөхийн зэрэгцээ бие биенээсээ суралцсан нөхөрсөг дурсамжийг Хонгор нутагт бүтээх буй за. Үүгээр зогсохгүй багш шавь нарын халуун дулаан уулзалт, багш нарын сурган хүмүүжүүлэх арга барил, шинэлэг санал санаачилга урган гарах санаа оноогоо хуваалцах эрхэм мөчүүд энэ хугацаанд тохиох нь дамжиггүй юм.

2023 оны 03 сарын 28-аас 04 сарын 02-ны хугацаанд Баянхонгор аймагт зохиогдож буй Улсын олимпиадын зохион байгуулагчаар Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын математикийн олимпиадын хороо, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Боловсролын газар ажиллаж байна. Олимпиадын ивээн тэтгэгчээр оролцсон "Эрдэнэмонгол" ХХК болон олон ажил ахуйн нэгжүүд, Доржпалам сан, Батсуурь сан, Оюун Боловсролын Цог сангуудад талархал илэрхийлье.

Нийт оролцогчдод амжилт хүсье.

2026-03-30 11:41:26